
“Формула-1” авто уралдааны долоон удаагийн аварга Михайл Шумахер зургаан долоон хоногийн турш хиймэл комд байгаа билээ. Удахгүй түүнийг комоос гарч ухаан орно гэдгийг эмч нар нь хэлж байгаа ч тархины гэмтэл нь эдгэрч хөдөлж явдаг болтол багагүй хугацаа зарцуулна гэжээ. Түүнтэй адилхан өвчтэй хүмүүс сэргэж амьд үлдсэн хэд хэдэн тохиолдол байдаг болохоор ойр дотныхон, шүтэн бишрэгчид нь итгэл тавин хүлээж байна. Эмч нар Шумахерын тархийг эмчлэхийн төлөө чадах бүхнээ хийж байгаа аж.