
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зар сурталчилгаа зохицуулалтын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн нь салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга өрсөлдөөний бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор энгэрийг нь цооллоо.
“Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн баяраар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олон дундаас төрийн өндөр одон медаль гардсан Д.Лхагвасүрэндээ хамт олон нь баярын мэнд хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)