
Төв аймгийн Өндөрширээт сум үүсгэн байгуулагдсаны 90 жилийн түүхт ойг энэ сарын 08-нд буюу шинийн есний билэгт сайн өдрийн 15.00 цагт Улсын циркт зохион байгуулахаар болжээ. Туулын хөвөөний Байшинтад төрж өссөн, ажиллаж амьдарч байсан үе үеийн ахмад настанууддаа хүндэтгэн урлаг соёлын цэнгүүн, золголтыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс ийн зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Уг цэнгүүнд циркийн үзүүлбэр, хошин урлаг, сонгодог урлагийн шилдэг хөтөлбрүүдийн тоглолт болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)