
Өмнөд, Хойд Солонгосын талууд дайны үед салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг эргэн нэгтгэх хэлэлцээрийг хийх гэж байна. Ийнхүү хэдэн сарын турш яригдсан асуудал нааштайгаар эргэх магадлалтай болжээ. 1950-53 оны хооронд хэдэн сая хүн гэр бүлээсээ салсан юм. Өнгөрсөн есдүгээр сард Пхеньяны тал 100 гаруй гэр бүлийг эргэн уулзуулах хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Одоо Өмнөд Солонгост 72 мянган хүн гэр бүлээсээ тусгаарлагдсан боловч тал хувь нь 80-аас дээш настай болсон учраас боломж гарахыг тэсэн ядан хүлээж буй аж. Гэхдээ уулзалт зохиох бүрт цөөн мянган хүн сонгогдон оролцдог юм. Хоёр Солонгосын иргэдийг хоорондоо утсаар ярьж, шуудангаар харилцахыг хориглодог тул хамаатнуудаа амьд эсэхийг мэдэх ямар ч боломжгүй. Хамгийн сүүлд тэдгээр хүмүүсийг 2010 онд уулзуулж байжээ.