
Ливийн эрх баригчид Муаммар Каддафигийн үеэс өвлөгдсөж ирсэн химийн зэвсгүүдээ бүгдийг нь устгасан талаар мэдээллээ. Сирийн асуудал хурцдаж буй энэ үед зэвсэггүй улс болж байгаа нь томоохон алхам болж буйгаараа онцлог. Ингэснээр Ливийн дотоодод химийн зэвсэг хэрэглэх ямар ч боломжгүй болсон талаар тус улсын гадаад хэргийн сайд мэдээллээ. Ливид 25 тонн иприт, олон мянган үй олноор хөнөөх тэсрэх бөмбөг зэрэг нэлээд хэмжээний онц аюултай химийн зэвсэг хадгалагдаж байсан аж. Ливийн химийн зэвсгийг устгах ажиллагаанд АНУ, Герман, Канад улсууд дэмжлэг үзүүлж, хамтарчээ. Түүнчлэн олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэдээлснээр Ливид үлдсэн хоёрдугаар зэргийн химийн зэвсгийн нөөцийг ирэх 2016 оны арванхоёрдугаар сар гэхэд бүрэн устгаж дуусах аж.