
Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурси, түүний хамсаатан 14 хүнийг 2012 оны 11-р сард үндсэн хуулийн эсрэг ерөнхийлөгчийн ордны гадаа жагсах үед хүчирхийллийг өдөөн хатгаж, босогчдыг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Уг мөргөлдөөний улмаас найман хүн амиа алдсан. Тэгвэл Мурсигийн талынхан мөргөлдөөний үеэр хоёр хүн санамсаргүйгээр амиа алдсан гэж үздэг байна. Дээрх хэрэгтэй холбоотой дөрөв дэхь удаагийн шүүх хурал Каир хотод эхэлсэн боловч дахин хойшилжээ. Харин Мухаммед Мурси шүүх танхимд очсон эсэх нь тодорхойгүй байна. 2013 оны долдугаар сард Мурсигийн нэг жилийн дэглэмийн эсрэг тэмцэл өрнөж, түүнийг төрийн эрхнээс түлхэн унагаснаас хойш гурван удаа олон нийтийн өмнө гарч ирсэн юм. Тэрээр одоо Александриа хотын захад орших “Бурже аль-Араб” шоронд хоригдож байна. Лалын шашинт ерөнхийлөгч Мурсийг дэмжигчид эрх баригчдыг эсэргүүцсэн цагдаа нартай мөргөлдсөний улмаас өнгөрсөн оны наймдугаар сард 1000 орчим хүн амиа алдсан билээ.