
Хятадын Нанчан хотод 73 настан H10N8 хэмээх шинэ вирусын халдвар авч нас барсан нь шинжээчдийн санааг зовоож байна. Шувууны ханиадны вирусын халдвар богино хугацаанд тархаж Хятадын Жианши мужид хоёр дахь хүн өвчилжээ. H10N8 вирусаас өмнө H7N9 вирус тархаж хүний амь нас хохирсон тохиолдол гарч байсан. Тэгвэл уг шинэ вирусын генийн шинж чанар хувьсан өөрчлөгдөж хүнд хадгалагдаж үлддэг болохыг эрдэмтэд нотолжээ. Хангалттай нотолгоо байхгүй ч гэсэн хүнээс хүнд богино хугацаанд тархах чадвартай гэж үзэж байна. Лондонгийн “Хатан хаааны коллеж”-ийн багш Линда “H10N8 вирус амьтнаас хүнд халддаг. Гэхдээ аюул нь хурдан хугацаанд илэрдэггүй” хэмээн ярьсан юм. Тиймээс дархлаагаа сайжруулвал вирусын халдвар авахаас сэргийлэх боломжтой.