
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж зорчигчдын тоо жилд дунджаар 13 хувиар өсөх магадлалтай байна хэмээн тус салбарынхан хэлж байна. Тиймээс буудлыг өргөтгөж талбайн хэмжээг нэмэгдүүлэх зураг төслийг боловсруулсан бөгөөд үүнд нийт 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Урьдчилсан тооцоогоор дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дууссаны дараа нисэх буудлын өнөөгийн зохион байгуулалт өөрчлөгдөх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)