
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх сард болох парламентын сонгуульд нэр дэвшиж байна. Хойд Солонгосын парламент 687 суудалтай, сонгууль нэг мандаттай тойргоор таван жил тутамд нэг удаа зохион явуулдаг аж. Харин энэ удаагийн сонгууль ирэх гуравдугаар сарын 9-нд болох бөгөөд Ким Чен Ун авга эгчийнхээ нөхөр Чан Сон Тэкийг цаазласны дараа эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд нэр дэвшиж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр парламент буюу ардын их хурлын депутат эрх мэдэл багатай ч гэсэн дээд албан тушаалтнууд болон өмнөх ерөнхийлөгч Ким Чен Ир нэр дэвшиж байжээ. Залуу удирдагч энэ он гарсанаар 70-аас дээш насны хүмүүсийг халж, залуу боловсон хүчнээр сольж байгаа юм. Олон улсын ажиглагчид “Ким Чен Ун олон жилийн турш нэг суудалдаа сууж, дархан эрхтэй болсон Ким Ен Намыг улс төрөөс холдуулах нэг зальжин арга” хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл (2)