
Сүүлийн үед элэгний хатуурал зэрэг төрөлхийн гаж хөгжилтэй хүнд өвчний улмаас уг мэс заслыг хийлгэх шаардлагатай хүүхэд нэлээд олширчээ. Иймд хүүхдийн эмч нартай хамтарсан мэс заслыг эхлэх гэж байгаа нь энэ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж авах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж өгчээ. Харин эмч нар энэ чиглэлийн сургалтуудад тасралтгүй сууж бэлтгэгдсэн байна.