
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрөгч онд захирамж гаргаж нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн XIII хороонд 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу цэцэрлэг барих газарт байгаа таван иргэний өмч, эд хөрөнгийг үнэлж, 240 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ. Иргэдэд олгох хөрөнгийг энэ оны газар чөлөөлөх, нөхөх олговрын баталсан төсвөөс санхүүжүүлэх аж.