
Японы “NHK” агентлаг Нанжины алан хядлага газар авч байсныг үгүйсгэсэн мэдээлэл цацжээ. Токио хотын захирагчийн сонгуульд баруун жигүүрээс нэр дэвшигч Наоки Хякута компанит ажлынхаа үеэр “1938 онд Чан Кай-Ши Нанжины хядлагын төлөө Япончууд хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн сурталчилгааг хийж байсан. Түүнийг яагаад дэлхий даяар үгүйсгэж ирсэн юм бэ? Яагаад? Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй шүү дээ” гэж хэлсэнийг “Асахи” сонин иш татжээ. Түүгээр ч барахгүй дайнд оролцогч талууд бүгд харгислал үйлдсэн болохоор Япон хүүхдүүдэд ийм зүйл заах шаардлагагүй гэж хэлжээ. Наоки Хякута "NHK" телевизийн удирдах зөвлөлийн 12 гишүүний нэг бөгөөд нэрт зохиолч хүн юм. Түүний хэлсэн үгийн талаар Японы эрх баригчид ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна. "NHK" агентлагийн шинэ дарга Кацуто Моми дэлхийн хоёрдугаар дайны үед Япон цэргүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан явдлыг аль ч дайны үед байдаг зүйл гэж хэлсэний дараа дээрх мэдээлэл цацагдсан нь хөрш орнуудын дургүйцлийг улам төрүүлжээ. Гэхдээ Кацуто дараа нь зохимжгүй үг хэлсэнийхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан билээ. Японы цэрэг Хятадын Нанжиныг эзлэсний дараа буюу 1937-38 оны өвөл 300 мянга гаруй цэрэг, иргэдийг харгислан хөнөөжээ.
Сэтгэгдэл (1)