
Японы Ойта мужид сар шинийн өдрөөр болдог уламжлалт “Бэппү Ойта майничи” марафонд манай тамирчин Б.Сэр-Од урилгаар оролцож, дөрөвдүгээр байрт оров. Тэрбээр энэ уралдаанд өмнө нь оролцож түрүүлж байсан туршлагатай. 63 дахь жилдээ болж буй тус тэмцээний аваргаар Уганда улсын тамирчин орсон бол хоёрдугаарт байрт Японы тамирчин оролцжээ. Харин Б.Сэр-Од хоёр цаг 10 минутын хугацаагаар замаа дуусгаж дөрөвдүгээрт байрт орсон нь энэ юм.
Энэ үеэд Б.Сэр-Од сэтгүүлчдэд мэдээлэл хийж ирэх дөрөвдүгээр сараас Япон улсад ажиллаж, амьдрах болсноо дуулгажээ. Мөн тус улсын “NTN” компанийн нэрээр уралдах болсноо хэлсэн юм. Түүний байгуулсан гэрээ ирэх онд дуусах гэнэ.
Сэтгэгдэл (4)