
Хүмүүсийн өвчинд мэдрэмтгий байдал орчин, амьдралын хэв маягаас шалтгаалан насанд туршид нь өөрчлөгдөж байдгийг шинэхэн судалгаагаар баталжээ. Өөрөөр хэлбэл өвчнийг тэсэн гарах чадвар нь таны амьдралын хэв маягаас шалтгаалах нь ээ. Лондонгийн “Хатан хааны коллеж”-ийн судлаачид ихэр хүүхдүүд дээр үндэслэн өвчинд мэдрэмтгий чанар хувиршгүй байдаг гэсэн үзлийг няцаасан ажээ. Тэд хүний амьдралын хэв маягаас шалтгаалаад гень солигдон өөрчлөгддөг гэж үзэж байна. Энэ процессыг “эпигенетик” гэж нэрлэх бөгөөд генийн химийн шинж тэмдэг солигдохыг хэлдэг ажээ. Эрдэмтэд гар нь түлэгдсэн 25 ихэрт туршилт явуулж өвчинд мэдрэмтгий байдлыг нь харьцуулан судалжээ. Ингээд генийг нь харьцуулахад хоорондоо огт хамааралгүй мэдээлэл бий болохыг тогтоосон байна. Энэ нь ихрүүдийн генийн шинж чанарт өөрчлөлт орсоныг гэрчилсэн ажээ. Дээрх судалгаа архаг өвчтэй хүмүүсийн зовлонг нимгэлэх сайн эм зохион бүтээхэд тустай гэнэ. Учир нь бидний генид түшиглэн өвчинд мэдрэмтгий байдлыг хянаж тохирох эмчилгээ хийх юм.