
Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй
Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж
байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн
хэрэг үүсгэсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан
шинжилгээ хийж байгаа ч эцсийн хариулт гараагүй байна. Хууль ч
М.Ичинноровын хэлж буйгаар "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож
лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Ээжийг нь
хөдөөнөөс авчрах гээд хөөцөлдөж байна. Удахгүй албан ёсоор мэдээлэл
хийнэ. Мөн "Үхсэн хүн үгээ хэлж чадахгүй” буюу Хохирогчийг буруутгах феномен Victim Blaming Phenomena нэртэй нийтлэл та бүхний гар дээр маргааш хүрэх болно. Сонинд нийтлэгдсэний дараа интертетэд байрлуулья" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)