Номхон далайн Кирибати арлын хүн ам жижиг газар хэт нягтран амьдрах болжээ. Энэ арал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд устаж үгүй болох гэж буй газруудын жагсаалтанд багтдаг юм. Кирибати арал далайд живж байгаа тул оршин суугчид амьдрах хуурай газар бараг үлдээгүй ажээ. Тиймээс энэ бяцхан арлын 50 мянган оршин суугчийн ирээдүйн хувь заяа тун хүнд байдалд орсон юм. Хэрэв далайн ус халивал арал живж алга болох тун ойрхон байна. Кирибати нь хүн амынхаа нягтралаар Токио, Хонг Конгтой адил түвшинд очжээ. Энэ асуудлаас үүдээд иргэдийн хоол хүнс, усны нөөц багассан юм.







