
2013 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Соёмбо” телевиз болон “Таны элч” сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Прокурорын байгууллагын ажил үүргийн онцлог болон хууль тогтоомжийг иргэдэд танилцуулан нийт 7 мэдээлэл нийтлүүлжээ.
2014 онд орон нутгийн дээрх хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээс гадна “Өвөрхангайн мэдээ” сонинтой хамтран ажиллах гэрээ байгуулж, уг сонины дугаар бүрт аймгийн хэмжээнд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн тодорхой төрлийн хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс “Эрүүгийн хэргийн ертөнцөөр”гэх булан ажиллуулж эхэлсэн ба тус сонины 2013 оны 01-р сарын 22-ны өдрийн №03 дугаарт Аймгийн Прокурор, Хууль Цаазын Итгэмжит зөвлөх С.Гансэлэм Хайрхан дулаан сумын нутагт үйлдэгдсэн хүн амины хэргийн талаар ард иргэдэд хандан мэдээлэл хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/