Монголчуудын уламжлалт баяр болох Цагаан сар өргөн дэлгэр сайхан болж байна. Жил бүрийн цагаан сар өөр өөрийн онцлогтой болж өнгөрдөг. Тэгвэл энэ жилийн цагаан сар мөн л зарим зүйлээрээ онцлог, содон болов. Тухайлбал, энэ жил еэвэн тавихаас нэлээн олон айл татгалзлаа. Учир нь еэвэнг Хятадуудын идээ будаа гэж үзэж, Монголчуудын аз жаргалыг дардаг гэх нь бий. Тиймээс ч зарим иргэд еэвэнг сар шинийн идээндээ “хачирлахгүй” байхыг эрхэмлэдэг болжээ.
Мөн төрөл бүрийн өнгийн чихрээр тавгийн идээгээ чимэглэхээ больсон бол хүмүүсийн сонирхолыг хамгийн их татаад байгаа нэгэн содон зүйл нь Төрийн хүндэтгэлийн золголтын идээ болж хувирав. Учир нь Төрийн хүндэтгэлийн золголтоор идээгээ 10 үеэр зассан байлаа. Уг нь Монголчууд сар шинийн идээгээ "жаргал", "зовлон"-гоор хослуулан, хамгийн сүүлд “жаргал”-аар төгсгөж засдаг. Гэтэл Төрийн хүндэтгэлийн идээг 10 үеэр буюу “зовлон”-гоор төгсгөжээ. Одоогоор чухам ямар учраас ийн тэгш тоогоор төгсгөж, 10 үеэр зассанаа албаныхан тайлбарлаагүй байна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (12)