Улс орныг нэгтгэж зөрчлийг намжаах зорилготой Тайландын дахин сонгууль хүчирхийлэл дунд явагдаж өнгөрлөө. Өмнөд мужид буун дуу гарч, бөмбөг дэлбэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Засгийн газрын эсрэг тэмцсэн босогчдын талынхан гудамж талбайг хаах хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгджээ. Бангкок хотод босогчдын талын тэргүүлэгч Судеп Даксубан жагсаал хийн эсэргүүцэж байна. Тэд сонгогчдын ердөө 20 хувийн саналыг үндэслэсэн дүн гаргах гэж байна хэмээн шүүмжилжээ. Ерөнхий сайд Инглак Шинаватрагийн нам ялалт байгуулсан гэсэн таамаглал байгаа ч сонгуулийн дүн албан ёсоор гараагүй билээ.

