
Тус дүүргийн хэмжээнд 2013 онд цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хүлээн авч шалгасан нийт 10832 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас, 57 хувь буюу 6181 гомдол, мэдээлэлд эрүүгин хэрэг үүсгэхээс татгалзаж шийвдэрлэн 36,8 хувь буюу 3997 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрг_ийн шинжтэй гомдол мэдээллийн тоо 4148 буюу 38,2 хувиар, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалын тоо 3062 буюу 49,5 хувиар, эрүүгийн хэрэг үүсгэсэн тоо 867 буюу 21,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн 2013 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 5257 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1073 буюу 20.4 хувиар өссөн байна.
Хэргийн шийдвэрлэлтийн байдлаар үзвэл 9.3 хувь буюу 492 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн, 49.9 хувь буюу 2627 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3.1 хувь буюу 163 хэргийг бусад хэрэгт нэгтгэн, 23,2 хувь буюу 1221 хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлж, оны эцэст 754 хэргийн үлдэгдэлтэй гарсан байна.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 2007 хөнгөн ангилалын хэргийн 18 хувь буюу 362 эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсныг өмнөх оныхтой харьцуулахад уг тоон үзүүлэлт нь 123 хэргээр буюу 33.9 хувиар өссөн байна.
2013 оны байдлаар Нийслэлийн прокурорын давхар хяналтанд 7 хэрэг орсоноос 57,1 хувь буюу 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 28,5 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 хэргийг харъяаллаар шилжүүлж давхар хяналтанд орсон хэргүүдийг бүрэн шийдвэрлэснийг урьд онтой харьцуулвал давхар хяналтанд орсон хэрэг 3 буюу 30 хувиар буурсан байна.
Прокурорууд хяналтын ажлын явцад илрүүлсэн 64 зөрчлийг арилгуулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт арга хэмжээ тооцуулахаар прокурорын шаардлага 11, албан тоот 47 бичиж, нийт давхардсан тоогоор 56 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт сахилгын арга хэмжээ тооцуулжээ.
Прокурорууд нийт 1190 даалгавар бичсэнээс, 713 даалгавар буюу 60 хувийг хэргийг ажиллагааны явцад хянаж бичсэн байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулвал ажиллагаанд нь бичсэн даалгаврын тоо 23,5 хувиар өссөн байна.
Прокурорууд байцаан шийтгэх ажиллагаанд 787 удаа оролцсоныг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 74 буюу 9,4 хувиар өсссөн байхад хэргийн газрын үзлэгт 333 удаа оролцсон нь урьд онтой харьцуулахад 55 буюу 14,1 хувиар буурсан байна.
2013 онд шалгагдсан эрүүгийн хэргүүдэд холбогдуулж 1669 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсанаас, 16,3 хувьд буюу 273 хүнийг сэжигтнээр цагдан хорьж, 10,4 хувь буюу 175 хүнийг яллагдагчаар тус тус цагдан хорьж шалгажээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан 6 хяналтын прокурор хүүхэд асрах чөлөөтэй, 11 прокурор 2013 онд ажилласан ажлын ачааллыг судлан үзвэл нэг прокурор жилд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 900, эрүүгийн 470 орчим хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа нь ажлын ачаалалтай ажилласан байна. Тухайлбал: 2013 онд хяналтын прокурор Э.Бадрал 946, З.Оюундэлгэр 916, Н.Цэвээнжав 911, Ж.Отгонбаяр 896 гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэлд хяналт тавьж, хяналтын прокурор Д.Эрдэнэбаяр 472, Н.Цэвээнжав 530, Э.Бадрал 548 эрүүгийн хэрэгт тус тус хяналт тавьж ажилласан бол хяналтын прокурор Л.Батгэрэл 625, Д.Мөнхцэцэг 594, Ж.Отгонбаяр 709, Д.Дамдинсүрэн 863 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материал хянаж шийдвэрлэсэн байна. Мөн хяналтын прокурор Э.Бадрал 46, Ж.Отгонбаяр 66, Н.Цэвээнжав 61 хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол хяналтын прокурор Д.Эрдэнэбаяр 200, Д.Галбадрах 227, Н.Цэвээнжав 248 хэргийг тус тус ЭБШ хуульд заасан үндэслэлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын нэг прокурорт оногдох ажлын ачаалал их байгааг харгалзан цаашид хяналтын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх улмаар хяналтын ажлын доголдож байгаа ажлыг сайжруулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналтыг тасралтгүй тавьж, чанарын ахиц гаргах талаар 2014 онд ажлаа төлөвлөн ажиллаж байна.