
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхий даяар гэрийн зарцын хөдөлмөр эрхэлж буй 10,5 сая хүүхэд бий гэсэн судалгааг гаргажээ. Зарцын хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 6,5 сая нь 5-14 насныхан бөгөөд дөрөвний гурав нь охид байгаа юм. Хүүхдүүд ус зөөх, ногоо тарих, хоол хийх, хувцас угаах, дүү нараа харах зэргээр бие махбодийн хөгжилд нь нөлөөлж болзошгүй хөдөлмөр эрхэлж байгааг дээрх судалгаанд дурдсан байна. Дийлэнх орнуудад гэр бүлийн дотоод асуудал учир олон нийт төдийлөн анхаарал хандуулдаггүй ажээ. Зөвхөн Ази Номхон далайн орнуудад 20 сая гаруй хувийн гэрийн үйлчлэгч ажиллаж, боломжийн амьдралтай өрхүүдээс төлбөр авдаг. Гэтэл үнэгүй гэрийн үйлчлүүлэгч хүүхдүүдийн тоо үүнээс хоёр дахин бага байна. Пап лам Францис насанд хүрээгүй охидоор гэрийн хүнд ажил хийлгүүлэхийг эсэргүүцсэн байдаг.
Сэтгэгдэл (1)