Брүк Банкер бүсгүйн биеийг тэр чигтээ хөл гэж хүмүүс нэрлэдэг нь хэтрүүлэг биш бололтой. 179 см өндөртэй энэ эмэгтэйн хөл 119 см урт юм. Ийм биеийн харьцаатай байх нь загвар өмсөгчөөр ажиллах, гар бөмбөгөөр хичээллэх зэрэг давуу талыг олгодог байна. Банкер агаарын замын хянагч мэргэжлээр суралцдаг бөгөөд үндсэний гар бөмбөгийн шигшээ багийн тоглогч аж. Тэр дэлхийн хамгийн урт хөлтэй хүн биш юм. Светлана хэмээх Орос бүсгүй 131 см урт хөлөөрөө Геннисийн номонд бүртгүүлж байжээ.

