Өмнөд Африкийн удирдагч агсан Нельсон Мандела гэр бүлийнхэндээ 4 сая долларын үл хөдлөх хөрөнгө үлдээснийг түүний гэрээслэл гүйцэтгэгч мэдэгджээ. Гэхдээ бусад бизнесээс олсон ашгийг нь хараахан тооцож амжаагүй байна. Ойролцоогоор түүний нийт хөрөнгө 8 тэрбум гэж тооцоолжээ. Тэрээр амьд сэрүүн байхдаа “Эрх чөлөөнд хүрэх урт зам” хэмээх намтарчилсан ном гаргаж, борлуулалтын ашгаараа Йоханнесбург болон хөдөө гэртээ тансаг харш худалдан авч байсан ажээ. Манделагийн эхнэр Граса Машел хөрөнгийн тал хувийг өмчилж авах юм. Харин үлдсэн хөрөнгийг үр хүүхэд, ач, гуч зэрэг 30 гаруй хүн өмчилж авахаар болжээ.




Сэтгэгдэл (2)