
Москвагийн дунд сургуулийн 15 настай 10-р ангийн сурагч Сергей биологийн хичээлийн өмнө буу барин дайрчээ. Бууны суманд өртөж нэг багш, цагдаагийн ажилтан амиа алдсан байна. Харин халдлага гарах үеэр хүүгийн аав сургууль дээр ирээд гарыг нь гавласны дараа ангид барьцаалагдаад байсан 16 сурагч зугтаж амжжээ. Сурагч ямар учраас ийм хэрэг үйлдэх болсон нь тодорхойгүй байгаа юм. Харин сэжигтэн Сергей хүүгийн багшийн мэдээлж буйгаар тэрээр алтан медальтай сургуулиа төгсөхийг тэсэн ядан хүлээж байсан гэнэ. Сергей ангийнхан болоод багш нартай ямар нэгэн зөрчилтэй байгаагүй ажээ. Энэ хэргийн дараа ерөнхийлөгч В.Путин хүүхдүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг боловсролын байгууллагын ажилтнуудад даалгалаа.