
Баян-Өлгий аймагт шувууны томуу гарч нэлээн шуугианыг дэгдээсэн. Улмаар ХӨСҮТ-д Баян-Өлгий аймгаас найман сорьц ирүүлсэн байна. Ингэхэд дөрөвт нь А, Н1 N1 вирус илэрчээ. Тус аймгийнхан томуугийн өвчлөлийн байдалд дүгнэлт хийгээд хоёр хоногийн хугацаагаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Харин одоогоор бүх албан байгууллага хэвийн ажиллаж байгаа аж. Хохирол ч харьцангуй бага, вирусын халдвар дарагдсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/