
Энэ охидын хувь заяа телевизийн олон ангит кинотой адил ажээ. Төрөхдөө өргүүлсэн Солонгос охид насан туршдаа бие биенийгээ мэдэлгүй тусдаа амьдарч байсан юм. Ихэр охидын нэг болох Бордер өдгөө Лондонд амьдарч, Францын загварын сургуульд элсэн суралцаж байна. Бордер Франц гэр бүлд өргүүлж, Парис хотод төрж өсчээ. Харин нөгөө ихэр Путерман Америк айлд өргүүлсэн аж. Тэрээр нэг өдөр "Youtube" сайтаас бичлэг үзэж байгаад өөртэй нь маш адилхан хүнийг олж харсан гэнэ. Ингээд тэр хүний интернэт хаяг руу захиа бичсэн байна. Мессежийг хүлээн авсаны дараа охид гурван цаг чатаар харилцсаны эцэст цусан төрлийн холбоотой болохоо мэджээ. Үүний дараа интернэтээр мөнгө олдог компанийг байгуулж 80 мянган долларын ашиг олсон тул ДНК-ийн шинжилгээнд хамрагдаж ихрүүд болохоо нотоллоо. Тэд 1987 онд Сөүлд мэндэлснээ мэдэлцэж, төрөлх нутагтаа очоод иржээ.