
Хоосон түргэн хоолны сав зарж хүмүүсийг залилаж байсан этгээдийг цагдаа нар баривчилжээ. 27 настай хэрэгтэн дэлгүүрүүдийн түргэн хоолны захиалгыг утсаар хүлээн авч хаягаар нь хүргэж өгдөг байсан гэнэ. Гэхдээ дэлгүүрийн эзэд захиалгыг шалгаж үзэхээс өмнө хүргэж өгчихөөд буцаад явдаг байжээ. Хамт шалгаж үзэх гэтэл яаралтай ажил гарлаа гэж худал хэлэн зугтжээ. Ингэхдээ хоосон гялгар уут боож хайрцаглаад хоёр том тахианы махтай кебаб гэж хэлэн тус бүрийг нь 19 доллараар борлуулсан байна.
Сэтгэгдэл (2)