
56 кг жинтэй Молли Шайлер бүсгүй 22 дахь удаагийн “WIP Wing Bowl” тэмцээнд ялалт байгуулан 22 мянган долларын эзэн болжээ. Тэрээр 30 минутын дотор 363 ширхэг тахианы далавч идэж дээд амжилт тогтоосон байна. Харин хоёрдугаар байранд 356 ширхэг далавчаар Чикаго мужийн Патрик Берлотти шалгарчээ. Энэхүү тэмцээний өмнөх амжилт нь 337 далавч юм байна. Молли бүсгүй өнгөрсөн оны есдүгээр сард мөн эмэгтэйчүүдийн идэлтийн тэмцээнд оролцож найман минутын дотор шарсан мөөгтэй хуурга идэж аваргаар шалгарч байв. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр гурван минутын дотор 2 кг зууш иджээ.