Мик Доже 25 жилийн турш соёл иргэншлээс таслагдаж ширэнгэн ойд амьдарч байна. Өдгөө 62 настай Мик гуай Вашингтон мужийн “Olympic Peninsula”-д өвөг эцгээсээ хойш амьдарч байгаа аж. Тэрээр чулуу, мод зэрэг байгалийн зэвсэг ашиглан ан гөрөө хийж амь зуудаг. Түүнд хэзээ ч багш байгаагүй тул байгалиас хүний амьдралын бүхий л зүйлийг суралцаж явна. Хэдийгээр хөгширч байгаа ч хананд авирч, гүйж харайхдаа гутал гэдгийг өмсөж үзээгүй гэнэ. Хөл нь хэд хэдэн удаа шархдаж байсан ч өвс ургамлаар өөрийгөө анагаажээ. Түүгээр ч барахгүй хүзүүндээ шарх авч, зүрх нь өвдөж байсан ч удалгүй эдгэрсэн ажээ. Тиймээс стресс, уур бухимдал дүүрэн орчин үеийн нийгмээс таслагдан амьдарч буйдаа сэтгэл хангалуун байдаг юм. Салхи шуурга, цас, борооны аль ч үед өөрийгөө хамгаалан амьдарч сурсан Мик өвгөнд гэмтэж бэртэх үе цөөнгүй гардаг боловч хамгийн зөв амьдарч байгаа гэдэгтээ итгэлтэй байна.








Сэтгэгдэл (3)