Турк улсаас гаралтай нэг кг нь 6800 долларын үнэ хүрэх “шидэт” бүтээгдэхүүн нь дэлхийн хамгийн үнэтэй зөгийн бал юм. Энэхүү зөгийн балыг 1600 метрийн агуйн гүнээс гарган авч, байгалийн аргаар үйлдвэрлэжээ. Агуй дахь эрдэс бодис нь зөгийн балны үнийг өсгөхөд нөлөөлсөн аж. Туркийн иргэн Гундузын гэр бүл гурван үеэрээ зөгийн балны аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд 2009 онд анх удаа агуйн зөгийнөөс бал гаргаж байжээ. Мэргэжлийн уулчид агуйд нэвтэрч, ханад наалдсан зөгийнүүдэд хүрч очдог гэнэ. Тиймээс Францын лабораторит долоон жил хадгалагдсан, өндөр чанартай, эрдэс баялгаар дүүрэн бүтээгдэхүүн мөн болохыг тодорхойлжээ.


Сэтгэгдэл (1)