
Сирийн Засгийн газар тэмцэлд оролцсон иргэдийг шийтгэх зорилгоор орон сууцны барилгуудыг бульдозер ашиглан газрын хөрштэй тэгшилж, тэсрэх бөмбөг ашиглан хяналтаа тогтоож байсныг хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна. 2012 оны долдугаар сараас 2013 оны долдугаар сар хүртэл нийслэл Дамаск болон Хама хотын төв хэсгийн долоон дүүргийн оршин суугчдын орон гэрийг түйвээж байсан ажээ. Нью-Йорк хотод төвтэй хүний эрхийн ажиглагч байгууллага олон улсын хууль тогтоомжуудыг зөрчин, хүч хэрэглэн түйвээсэн уг хэргийг таслан зогсоох шаардлагатай байгааг 38 хуудас тайлангаараа батлажээ. Айл хөршүүдийг газрын зурагнаас арчиж хаях нь дайны тактик гэдгийг судлаачид тайлбарлаж байна. Дээрх сүйрлийн улмаас хэдэн мянган өрх орон гэргүй болсон юм. Сирийн эрх баригчид хотыг шинээр төлөвлөх хөтөлбөр хэмээн тайлбарлаж, хууль бус ажиллагаагаа халхалж байсан гэнэ. Гэвч барилгуудыг нураахдаа цэргийн хүч ашиглаж, оршин суугчдыг нь зодож дарамталж байсныг гэрчүүд нотолж байна.