
Москва хотын төв хэсэгт ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцсэн хэдэн мянган иргэдийн жагсаал болжээ. Жагсагчид 2012 оны тавдугаар сард өрнөсөн ардчилагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний үеэр баривчлагдсан 20 хүнийг суллахыг шаардаж байна. Болотнаягийн талбайд болсон дээрх мөргөлдөөний үеэр 28 хүнийг баривчилсаны наймыг нь өршөөлийн хуульд хамруулан суллажээ. Тэдний зарим нь 10 буюу түүнээс дээш жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Путин ерөнхийлөгчаар дахин сонгогдсоны дараа эрх баригчдын эсрэг тэмцэх, олон нийтийн байгууллагуудыг хязгаарлах зорилготой шинэ хуулийг гаргаж ирсэн юм. Тиймээс өчигдөр болсон жагсаалд оролцогчид “Путин баатруудад эрх чөлөө олгох хэрэгтэй” гэсэн уриа лоозонг барьсан байна. Мөн Украины төрийн далбааг өргөж, хөрш орондоо үүссэн мөргөлдөөнд дэмжлэг үзүүлэхгүй байхыг санууллаа.