
"Capote" хэмээх намтарчилсан киногоороо 2005 онд оскарын шагнал хүртэж байсан нэрт жүжигчин, найруулагч Филипп Сеймоур Хоффман 46 насандаа нас барлаа. Түүнийг Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх гэртээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсаныг эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ жүжигчний үхлийн шалтгааныг албан ёсоор мэдэгдээгүй ажээ. Хоффман гарын арьсан дороо зүү тарьсан байдалтайгаар угаалгын өрөөндөө ухаангүй хэвтэж байжээ. Тэрээр удаан хугацаанд ханилсан эхнэр Мими О"Доннелл болон гурван хүүхдээсээ тусдаа амьдарч байсан юм. Түүнийг нас барсан мэдээг дуулаад ар гэрийнхэн нь ихэд цочирдсон гэнэ. Жүжигчний гэнэтийн үхэл олон нийтийг цочирдуулж байна.




Сэтгэгдэл (1)