Өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-нд Тайландын бүх нийтийн сонгууль явагдаж өнгөрлөө. Эсэргүүцэгчид санал авах байруудыг хааж, саад болсон. Гэсэн хэдий ч санал хураах байруудын 89 хувьд нь сонгууль хэвийн явагджээ. Ерөнхий сайд Инглак Шинаватрагийн нам ялалт байгуулна гэдэг таамаглал зонхилж байгаа ч олон сорилттой тулгарч байна. Сөрөг хүчний удирдагч Судеп Даксубан хаалт хийсээр байхад сонгууль явуулсан тул дүнг зарлах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн цаг, мөнгө үрсэн сонгууль боллоо гэж дүгнэжээ. Эсэргүүцэгчдийн үзэж буйгаар Тайландын өмнөд хэсгийн есөн мужид санал хураалт явагдаагүй гэнэ. Ерөнхий сайдын нам зүүн хойд мужуудад дэмжлэг хүлээж байгаа ч өмнөд муж болон нийслэл хотын зарим хэсэгт сонгуулийг эсэргүүцэж байна.





