
Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана. Харин үсчин, гоо сайхны газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна. Хими цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 -21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.