Хятадын удирдагчид маргааш болох Цагаан сар буюу хаврын баярыг угтан, нийт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ үеэр Хятадын ард түмэн Бээжин дэхь Цагаан хэрэмд цугларч нээлтийн фестивалийг зохион байгуулж байна. Цагаан сарын баярыг Хятадын үндэстэн, угсаатнууд бүгд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэгээрээ онцлогтой. Улиран одож буй 2013 онд нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн бол ирэх онд ажлын байрыг нэмэгдүүлж, ард түмний аж амьдралыг сайжруулна гэж Ши Жин Пин мэдэгдлээ.

Сэтгэгдэл (1)