
Канадын поп од Жастин Биберт лимузин машин унасан жолоочид халдсан хэргээр цагдаа нар ял тулгаж байна. Торонто хотод болсон хоккейн тэмцээнд оролцсоныхоо дээрх хэргийг үйлдсэн гэж Канадын хэвлэл мэдээлжээ. Биберийг шүүх хурал маргааш болох юм байна. Тэрээр саяхан Флорида мужид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон хэргээр баривчлагдсан юм. Ингэхдээ цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн гэдэг шалтгаанаар тун хүндхэн асуудалд орж байв. 19 настай дуучин удаа дараа хэрэгт холбогдож байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, АНУ-аас хөөн гаргахыг хүссэн 100 мянган хүний гарын үсгийг цуглуулж, Цагаан ордонд хүргүүлжээ. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч ямар нэгэн хариу өгөөгүй байна.