
19 настай Лаурен Жонс охин найз залуутайгаа хамт ээжийнх нь төрсөн өдрийг тэмдэглэхээр явж байгаад машин нь онхолдож, нас барсан байна. Осол болохын өмнө найз залуу Сюри нь Лаурены хумсны будагны тагийг онгорхой орхисон тухайгаа ярьжээ. Гэтэл охин хамт амьдардаг дотны найз руугаа мессеж бичиж, хумсны будаг нь хэвийн байгаа эсэхийг нь шалга гэжээ. Гэтэл найзаас нь хариу ирсэнгүй. Ингэж байтал гэрлэн дохио унтарч, машин замаас гарлаа. Ингээд мод мөргөн гал авалцан машин нь шатаж, Лаурен амиа алдсан юм. Харин найз залуу нь азаар амьд гарч, осол болох үед маргалдаагүй гэдгийг гэрчилж байна. Бас тэрээр Лауренийг өмнө нь хэзээ ч машин барьж явахдаа мессеж бичиж байгаагүй гэдгийг нотолжээ. Мөрдөгчид охиныг хурд хэтрүүлэн давхиж яваад жолоогоо алдсан болохыг тогтоосон аж. Түүний хурд хэтрүүлэх шалтгаан ердөө хумсны будаг байсан болохыг мэдээд ар гэрийнхэн нь ихэд харамссан гэнэ.