Захия Форман хэмээх бүсгүй бол бийрээр бодит ертөнцийг бүтээгч юм. Түүний мөсөн уулын зурагнуудыг хүмүүс фото бүтээл гэж андуурдаг байна. Захия бүсгүйн ээж тархины хорт хавдраар өөд болсоноос хойш амьдралдаа ямар нэгэн гойд зүйл хийхийг хүсэх болж, уран бүтээлдээ уур амьсгалын өөрчлөлтийг тусгах болжээ. Тиймээс хойд туйлын мөсөн хавтан хайлж буйг дүрслэхдээ байгалийн гайхамшигт төрхийг нь бодит мэт харуулж чадсан байна. Байгалийн үзэгдлийг бодитоор нь харуулж, хүмүүст гүн сэтгэгдэл үлдээх нь зураачийн мөрөөдөл гэж хэлж болно. Ингээд Захия Форманы уран бүтээлийн нууцтай танилцъя.




















Сэтгэгдэл (1)