
“YouTube” сайт дахь видеоны хандалт болоод Фэйсбүүк хуудсан дахь лайкыг Америкийн Засгийн газрын харилцаа холбооны төвөөс хянадаг байсан талаарх нууц баримтуудыг тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноуден гэрчиллээ. Энэ талаар Гардиан сонинд нийтлэсэн байна. Фэйсбүүк компанийн нууцлалтай холбоотой маргаан дэгдсэнээс хойш шифрлэх арга хэмжээ авч эхэлсэн бол “YouTube” сайт болоод блогууд ийм алхам хийгээгүй байгаа аж. Эдгээр компаниуд мэдээллийг нь ашиглах зөвшөөрлийг харилцаа холбооны төвд өгдөггүй байна. Гэвч Сноудений гэрчилсэн баримтууд дотор шилэн кабелийн сүлжээг ашиглан 2011 оноос хойш интернэтийн мэдээллийг ашиглаж, сэтгэгдлүүдийг устгаж байсныг баталлаа.
