
Тэгвэл энэ асуудалд ЭМЯ ямар байр суурьтай байгааг бид тодрууллаа. Дэд сайд Ж.Амарсанаа "Баян-өлгий аймагт үндэсний хэмжээнд онцгой байдал зарлах хэмжээний дэгдэлт үүсээгүй. Гарч байгаа вирусын халдварууд нь хүний амь насанд хохирол хүргэхээр хэмжээний вирус биш. Гэхдээ бид гарч ирсэн вирусуудыг лабораторид шинжлүүлэхэд төрлийн хувьд айж болгоомжлох хэмжээний төрөл илрээгүй гэж хэлж болно" гэлээ.
Энэхүү томуу нь хүний болон гахай, шувууны томуу үүсгэгч вирусуудын эрлийжсэн хэлбэр бөгөөд H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм. H1N1 вирустэй хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдон агаар, бохир гар, эд юмсаар дамжин халдварладаг байна.
А.Анар