Говь-Алтай аймгийн прокурорын газраас 17-р жарны Тийн ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол улсын “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн 6-р зүйлийн 6,1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.22 дахь хэсэгт зааснаар аймгийн прокурорын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан туслах прокурор С.Наст, үйлчлэгч Г.Дулам, жолооч Б.Чойжилжав, нарийн бичгийн дарга Д.Наранцэцэг бичээч Ш.Дэлгэрцэцэг нарт хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.
Дээрхи өндөр настнуудаас одоогийн байдлаар аймаг орон нутагт өндөр настан С.Наст, Ш.Дэлгэрцэцэг, Улаанбаатар болон бусад аймаг орон нутагт өндөр настан Г.Дулам, Б.Чойжилжав, Д.Наранцэцэг нар амьдарч байна.
Өндөр настан Ш.Дэлгэрцэцэгийг байгууллага дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бол өндөр настан С.Настад аймгийн прокурор Н.Ганбаатар, туслах прокурор Т.Эрдэнэбат нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлжээ.

Д.Ундрах /24tsag.mn/