
Тэд судалгааг хийхдээ баяраар голдуу иддэг мax, өөх дагнасан цагаан сарын бууз нэг ширхэг нь ойролцоогоор 185-215 (~200) ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэж тооцжээ. Монголчууд золголт хийж явахдаа дор хаяж таван айлаар орж, айл болгонд гурван бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд өдөртөө 4325 ккалорийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.
Гэтэл эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Мэдээж, дээрхи тооцооллоос олон айлд орж, олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс үүнээс ч их илчлэгийг хуримтлуулах боломжтой гэсэн үг.
Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр жин нэмэгдүүлдэг. Харин жингээ тогтмол барихын тулд өдөрт дор хаяж 250 калори шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм.
А.Анар