Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЯ-аас ард иргэдэд сэрэмжлүүлж байна

2014-1-29
0
ЖИРГЭХ

527-1368666966middleЦагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа мэдээлэл хийлээ.

Манай улсад хоол хүнсний гаралтай хордлого жилдээ 9000-14000 гаруй тохиолддог бөгөөд үүний дийлэнх нь баяр ёслолын үеэр гардаг байна. Иймээс хоол хүнс худалдан авахдаа анхаарал болгоомжтой байхын зэрэгцээ баярын өдрүүдэд хоол хүнсээ тохируулж хэрэглэхийг ЭМЯ-наас сэрэмжлүүллээ. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хоол хүнсэнд ихээхэн анхаарал тавьж чихэрлэг зүйл бага хэрэглүүлэхийг эцэг эхчүүдэд сануулсан юм.

Мөн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ ихэсч гэмт хэрэг осол гэмтлийн тоо нэмэгддэг учир хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг нийт ард иргэдэдээ санууллаа.

Түүнчлэн баярын өдрүүдэд ГССҮТ, Яаралтай түргэн тусламжийн эмч ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Ингээд ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Зөв зохистой хооллох талаар:
1.    Та хоол, хүнсээ өөрийн биеийн онцлогтоо тохируулан хэрэглэ. Ялангуяа хэт их өөх тостой бууз, мах, хоол нь ходоод, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг цочроож, ачааллыг нь нэмэгдүүлж улмаар өвчилөхөд хүргэдэг.

2.    Төрөл бүрийн хоол, хүнсийг замбараагүй хольж хэрэглэхгүй байх.

3.    Хөлдөөсөн айргийг халааж хэрэглэх үедээ хэт халуунаар хэрэглэхгүй, хоол идснээс хойш 30 минутын дараа хэрэглэх.
4.    Хэрэв та хүнсний харшилтай бол танд харшдаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эмч, мэргэжилтнүүд сүү, өндөг, самар, мөөг, цитрусын төрлийн зарим жимс, улаан лооль, шоколад, кофе, загас, вандуй, дарсан болон нөөшилсөн зарим ногоо, хоол амтлагч г.м. уургийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хамгийн их харшил өгдөг гэж анхааруулсан байна.

5.    Хоол, цайныхаа давсыг тохируулан хэрэглэх. Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх, судасны өвчин, цусны даралт ихдэх өвчний эрсдлийг ихэсгэдэг. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөснөөр хүний хоногт авах нийт давсны хэмжээ бгр-аас ихгүй байх ёстой. Монголчууд бидний хоол, сүүтэй цай, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй далд давс зэргээс авах хоногийн давсны хэмжээ 2 дахин их байдгийг судалгаагаар тогтоосон байна. Хүнсний бүтээгдэхүүн бүр их бага хэмжээгээр давс агуулж байдаг ба үүнийг далд давс гэнэ. Жишээ нь: чипс, нөөшилсөн, даршилсан ногоо, хиам, хоол амтлагч г.м. хүнсний бүтээгдэхүүний давсны агууламж өндөр.

6.    Архийг бүү хэтрүүлэн хэрэглэ. Судалгааны дүнгээр Монгол хүний цусанд архи задлах фермент маш бага байдгийг тогтоосон ба стандарт хэмжээгээ хэтрүүлснээр хэрэлдэх, агсагнах, уурлах зэрэг гаж урвалуудыг үзүүлдэг байна. Насанд хүрсэн Монгол эрэгтэй хүн стандарт хэмжээнээсээ (долоо хоногг 38- 42%-ийн архийг 100 гр, эсвэл 5,5%-тай 500 мл-ийн шар айргийг 3 ширхэг, эсвэл нэрмэл архи 50 мл) хэтрүүлэн уух хэрэггүй юм. Мэдээж эмэгтэй хүний стандарт уултын хэмжээ үүнээс арай бага байх ёстой.

7.    Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, бөөлжих, халуурах г.м. шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар:
8.    Ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардпага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах.

9.    Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ авчран ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчинд, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам г.м. зарим хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх.

10.    Салат, зууш бэлтгэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн болон дулааны боловсруулалтын горимыг зөв баримтлан бага, багаар бэлтгэж хэрэглэх. Тухайлбал өндөг, тахианы махыг чанахдаа чаналтыг гүйцэд хийж, тухайн хэрэглэх хэмжээгээр бэлтгэж хэрэглээрэй. Яагаад гэвэл эдгээр нь сальмонелл, кампилобактер, стрептококк зэрэг нян, шувууны томуу буюу H5N1 вирусээр бохирлогдсон байх магадлалтай.

11.    Бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах.

12.    Хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглсэн хүн өвчилнө. Нянгийн үржих таатай хэм 4С -62С ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд 1 нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа 1 тэрбум болж үрждэг. Перфрингенс, ботулин г.м. зарим спортой нянгууд чаналт, халууны боловсруулалтын үед хуяг үүсгэн амьд үлдэж хороо ялгаруулах чадвартай.

13.    Хоол хүнс бэлтгэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг сайтар сахих, ялангуяа түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх. Өөрөөр хэлбэл мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх.

14.    Цэвэр байх дүрмийг сайтар баримтлах. Сав суулга, аяга тавгийг 2 удаагийн угаалтаар (угаагч бодисоор тосыг нь угаасны дараа заавал цэвэр усаар зайлах) угаах.

15.    Гарын ариун цэврийг сайтар сахих. Ялангуяа хоол, хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, цэвэрлэгээ хийсний дараа гараа сайтар савандаж угаах, гар угаах тохиромжгүй бол нойтон салфетка, ариутгагч шингэнийг хэрэглэж занших.

16.    Түүхийгээр идэж хэрэглэх жимс, ногоо нь газар тариаланд хэрэглэдэг химийн бодис, бордоогоор бохирлогдсон байх магадлалтай учраас болж өгвөл хүйтэн усанд сойх эсвэл сайтар угааж, хальсалж хэрэглэх.

17.    Найдвартай ундны усыг хэрэглэх. Усаа буцалгаж, шүүж хэрэглээрэй.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 15 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 40 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 41 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 45 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 39 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 0 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 3 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 4 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 14 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 8 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 11 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 11 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 59 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 19 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 22 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК