
Хонконгт H7N9 вирусаар хоёр хүн нас барж, гурав дахь өвчтний биеийн байдал тааруу байгаа энэ үед 20 мянган тахиаг устгалд оруулжээ. Үүнээс гадна H7N9 вирусын голомт болсон Хятадын мужуудын импортыг 21 хоногийн турш хориглохоор болсон байна. Хятадын өмнөд хэсэгт орших Гуандонг мужаас оруулж ирсэн амьд тахианаас H7N9 хэмээх шувууны томууны вирус илэрсэн учраас өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлж, Хятадын цагаан сар эхлэхээс хоёр хоногийн өмнө хорио цээр тавьжээ. Ингэснээр хоёрдугаар сарын 18-ныг дуустал тэжээвэр амьтны захыг хааж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах юм. Энэ вирус нь шувуунуус шувуунд тархдаг боловч цөөн тохиолдолд хүнээс хүнд халдварладаг гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Халдвар өнгөрсөн оны гуравдугаар сард илэрсэнээс хойш Хятад даяар 240 хүн өвдөж, 19 хүн нас бараад байгаа юм.