
Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр:
Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг нийтэд худалдаалах зах зээлд “Монгол глобал” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоов.
Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр
Агаарын тээврийн Олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд:
БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд “МИАТ” ХК, Эйр чайна,
ОХУ-ын Москва хотын чиглэлд Аэрофлот,
БНСУ-ын Сөүл хотын чиглэлд “МИАТ” ХК, Кореан Эйр,
Япон улсын Токио /Нарита/ хотын чиглэлд “МИАТ” ХК,
БНХАУ-ын Хонгконгийн чиглэлд “МИАТ” ХК, “Хүннү Эйр” ХХК,
ХБНГУ-ын Берлин хотын чиглэлд “МИАТ” ХХК,
Турк улсын Стамбул хотын чиглэлд Туркиш Эйрлайнс 100 хувь,
БНХАУ-ын Тянжин хотын чиглэлд Тяньжин Эйрлайнс 100 хувь,
ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Хөх хот, Өрөмч хотын чиглэлд “Аэромонгол” ХХК 100 хувь,
БНХАУ-ын Хайлаар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд “Изинес Эйрвейс” ХХК-иудыг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр,
Агаарын тээврийн Орон нутгийн хуваарьт нислэгийн зах зээлд “Аэромонгол” ХХК болон “Изинес” ХХК-иудыг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр,
Агаарын тээврийн орон нутгийн захиалгат нислэгийн зах зээлд “Изинес Эйрвейс” ХХК-ийг
Үнэт цаасны зах зээлийн хөрөнгийн биржийн арилжааны үйлчилгээний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг,
Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйлчилгээний хүрээнд “Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төв” ХК-ийг тус тус 100 хувийн төрийн давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж,
Нэг удаагийн зүү тариурын зах зээлд “Ач Үр” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тус тус тогтоов.
Зүй ёсны монополь болон давамгай байдлаа алдсан:
Нэг. Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг нийтэд худалдаалах зах зээлд “Хорсмэнклаб” ХХК-ийг зүй ёсны монополь, нэг удаагийн зүү тариурын зах зээлд “Мон Сам” ХХК-ийг давамгай байдлаа алдсаныг тус тус тогтоов.
Д.Ундрах /24tsag.mn/