
Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин битүүний өдөр дугаарын хязгаарлалт хуучин хэвээр үйлчилж, 4,9-өөр төгссөн автомашинууд зорчихгүй гэдгийг Замын цагдаагийн газраас албан ёсоор мэдээлж байна.
Замын цагдаагийн газраас сар шинийн баярын үеэр хотын захын хороолол буюу гэр хороол руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн албан хаагчид хотын захын хороолол руугаа анхаарч ажиллах юм байна.
Д.Дуулим