
Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолд тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд чанартай жигд хүргэх, хүртээмжтэй, шуурхай үйлчлэх чиглэл бүхий 100000 хүртэл хүн ам тутамд Дүүргийн нэг Цагдаагийн хэлтэс, 4000 хүн ам тутамд нэг хэсгийн байцаагч гэж тогтооснийг үндэслэн Цагдаагийн байгууллага ажил үйлчилгээгээ явуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээ бүхий 90.000 гариу хүн амтай, 12.000 өрхтэй, 10-н хороотой, 90 гариу цагдаагийн алба хаагчтай үйл ажиллагаагаа эхэлж байна.
Нэгдүгээр хороолол, Драгон авто вакзол, Хангайн гудамж, Нэгдүгээр хорооллын хойд дэнжийн гэр хороолол бүхий 12, 13, 14,15,16,17, 23,19,30,31-р хороодыг иргэдэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс үйлчилнэ
Д.Ундрах /24tsag.mn/