
Өнгөрсөн онд архи, пивоны тусгай зөвшөөрөлтэй 63 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай ҮХААЯ-наас мэдээллээ. 2013 онд спиртийн зургаа, архины 35, дарсны 15, шар айрагны долоо гэх зэрэг нийт 63 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Одоогоор манай улсад тусгай зөвшөөрөлтэй спиртийн ес, архины 57 үйлдвэр байгаа аж.
Сэтгэгдэл (1)