Эрдэмтэд Испаниас олдсон 7000 мянган жилийн настай эртний хүний генийг судалжээ. Ингэхэд эдгээр хүмүүсийн арьсны өнгө Африкчуудтай төстэй хар бараан боловч Европчуудтай адилхан цэнхэр нүдтэй байсныг тогтоолоо. Энэ хүмүүс нь мезолитийн үеийн анчид бөгөөд газар тариалан эрхлэх эхлэлийг тавьсан гэж үздэг. Энэхүү судалгаа нь өнөөгийн Европ хүмүүсийн генид Африкиас удамшиж ирсэн нөсөөт бодис байгааг тогтоосноороо хамгийн гайхалтай юм. Мөн Африк гаралтай хүмүүсийн генид өөрчлөлт орж, Европчуудтай адилхан цэнхэр нүдтэй болсон нь гайхшрал төрүүлж байна. Эдгээр хүмүүсийн гень Финланд, Шведэд амьдарч буй Европчуудынхтай хамгийн сайн тохирч байгаа ажээ. Тэд хүйтэн агуйд тэсвэрлэн амьдарч байсан учир гень нь хамгийн сайн хадгалагдаж үлджээ.


Сэтгэгдэл (1)